Ертөнцийн гурвыг цээжлээрэй
Гурван ширүүн
Төрдилч ширүүн Төмөрт хуурай ширүүн
Төхөмд зараа ширүүн
Гурван хүслэн
Хожгор толгойд үс хүслэн
Хувхай модонд мөчир хүслэн
Хуурай цайнд ус хүслэн
Гурван цэнхэр
Холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр
Хонхорт тогтсон ус нэг цэнхэр
Хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр
Гурван хөөрхөн
Бой нь арилсан хүүхэд нэг хөөрхөн
Борвио нээсэн гөлөг нэг хөөрхөн
Босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн
...
Хожгор толгойд үс хүслэн
Хувхай модонд мөчир хүслэн
Хуурай цайнд ус хүслэн
Гурван цэнхэр
Холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр
Хонхорт тогтсон ус нэг цэнхэр
Хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр
Гурван хөөрхөн
Бой нь арилсан хүүхэд нэг хөөрхөн
Борвио нээсэн гөлөг нэг хөөрхөн
Босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн
бичлэг